Оросын олигархиудын шүүх хурлын үеэр эхнэрүүд нь хувцас загвараар өрсөлдөв

img

Оросын хоёр тэрбумтан Борис Березовский, Роман Абрамович нар өмч хөрөнгийн асуудлаас болон Глостерийн шүүх танхимд өдрийг өнгөрөөж буй билээ. Энэ зуур Британийн хэвлэлүүд хоёр тэрбумтны зөв бурууг ялгахаасаа илүү хэнийх нь эхнэр илүү донжтой сайхан хувцаслахыг ажиж, хооронд нь харьцуулж суух болжээ. Хэдэн өдрийн өмнө Роман Абрамовичийн эхнэр хувцас дизайнер Дарья Жукова болон Борис Березовскийн эхнэр Елена Горбунова нар шүүхийн танхимд зэрэг шахуу ирсэн байна. 30 настай Дарья Жуковагийн хувцаслалт түүнийг наснаас нь ахимаг харагдуулж байсан бол 41 настай Елена Горбуновагийн хувцаслалт эрчүүдийн харааг илүү татахаар байж чаджээ. Тэрээр Dolce&Gabbana-гийн хар өнгийн хослолоор гоёж, хүзүүндээ алтан унжлагатай зүүлт зүүсэн байжээ. Елена Борис Березовскийтой 18 жилийн өмнө ханилж, хоёр хүүхэд төрүүлсэн бол Дарья Абрамовичтой хамтран амьдраад таван жилийн нүүр үзэж байна. Тэрээр 2009 онд амаржиж, Аарон хэмээх хүүтэй болсон билээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Someone:
Neeree yag yamar asuudal deer margaldaad, yag omchiin margaan mon esehiig n meregjliin setguulchid ajilladag gedgee notlood niitle l dee. Yag boditoi, unen zov, gol n meregjliinnnnnnn
2012-05-07
I cnoant tell a lie, that really helped.
2011-12-30
Tanai sait ene 2-g yag yamar zuil deer margaad bgag olj bichij chadahgui gedegt 100% itgeltei bn!? shuudad reklamaa taviulj bga kompaniihan ene sait yamar hugiin yumnuud ajildiig medeg boloosoi?!
2011-10-17