БНХАУ-ын Эрүүл мэндийн сайдыг хүлээн авч уулзана

img

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын урилгаар БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Чэнь Жу тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Энэ айлчлал нь БНХАУ-ын Эрүүл мэндийн сайдын Монгол Улсад хийж байгаа анхны албан ёсны айлчлал юм. Үүний хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар 14.30 цагаас сайд Чэнь Жу-г хүлээн авч уулзах бөгөөд энэ үеэр хоёр улсын Эрүүл мэндийн яам хоорондын  2012-2016 онд хамтран ажиллах, төлөвлөгөөнд гарын үсэг зурах юм байна.   Монгол, Хятад хоёр улс төлөвлөгөөний дагуу цаашид халдварт өвчний тандалт судалгаа, уламжлалт анагаах ухаан, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэхээр төлөвлөж байгаа юм.   Мөн хоёр улсын хилийн шугамын дагуух нутаг дэвсгэрт шинээр болон сэргэж буй халдвар, бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) болон бусад халдварт өвчний хамтарсан тандалт судалгаа хийх, судалгааны үр дүнг харилцан хуваалцаж ажиллах аж. Айлчлал энэ сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэнэ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Боломж:
Уламжлалын болон бусад бүх чиглэлийн мэргэжлийн эмч, анагаах ухааны мэргэжилтнүүдийг орчин үеийн оношлогоо эмчилгээний аппаратаар оношлогоо, эмчилгээ хийх сургалтанд үнэ төлбөргүй хамрагдуулан хамтран ажиллах санал, үндсэн ажлын чинь цалингаас гадна нэмэлт орлого олох боломжийг таньд өгч байна. Дэмжлэг туслалцааг сайн үзүүлж хамтран ажиллана. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар холбогдож авна уу. Email: tse_amore5@yahoo.com
2012-05-02