
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2012 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргасан билээ. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэц уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдааныг өнөөдөр хийхээр шийдвэрлэсэн юм.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг бий болгон хуульчилсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсгийн холбогдох заалт, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в заалт, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ.
Мөн “Сонгуулийн хууль” үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн МУИС-ын Хууль зүйн сургуулиийн тэнхимийн эрхлэгч н.Сэлэнгэ, өмгөөлөгч О.Баасанхүү нарын гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ