“Эмийн чанар аюулгүй байдал” сэдэвт форум болно

img

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-эрүүл мэндийн газраас “Эмийн чанар аюулгүй байдал” сэдэвт форумыг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 07-ны өдрийн 9.00  цагт Төрийн ордны их танхимд болох уг форумын зорилго нь эмийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд эмийн чанар аюулгүй байдлын талаар тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, зөвлөмж гаргахад оршиж байгаа юм. Форумд төрийн болон хяналт шалгалтын байгууллага, Эм хангамжийн болон эрүүл мэнд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх байгууллага мөн төрийн бус байгууллага тус тус хамрагдах аж.   Д.Цэцэг        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ