
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромнейгийн хэвлэлийн төлөөлөгч Ричард Гренел огцорсноо ажлынхаа эхний өдөр буюу мягмар гаригт зарласан тухай ВВС мэдээллээ.
Ричард Гренел ижил хүйснүүдийн эсрэг авах бодлогыг эсэргүүцэн ажлаасаа гарч байгаа юм. Учир нь тэрээр ижил хүйстэн гэдгээ өмнө нь нийтэд зарласан ажээ. Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Митт Ромнейгийн хэвлэлийн төлөөлөгчөөр Ричард Гренел саяхнаас ажиллахаар болсон юм. Гэхдээ ажлаасаа халагдахдаа Ричард Гренел өөрт нь итгэл хүлээлгэсэн Ромнейд талархсанаа илэрхийлсэн байна.
Ричард Гренелийг ажлаасаа огцорсонд Митт Ромнейгийн сонгуулийн кампанит ажлын төлөөлөгчид “урам хугарсан” хэмээн хэлсэн гэнэ. Менежер Мэтт Роадес хэлэхдээ түүний ажлын туршлага нь бидэнд хэрэгтэй байсан гэжээ. Ричард Гренел урьд нь НҮБ-ын төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөр АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийн удирдлагад ажиллаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ