
Эсэргүү гишүүд Н.Энхбаярын шантаажин дор зөв харж инээж буруу харан уйлж байж МАХН-д элсэв. Үгүй гэвэл Аалзны торонд орсон тэднийг Н.Энхбаяр шүүх дээр хамт унана шүү гэж заналхийлсэн аж. Таван нөхөр гарлаа гэхэд амь нь тасардаг нам биш гэж Ардын намын архагууд пээдгэр байна.Гомбожав,Гомбосүрэн гээд гарч л байсан.Гарч орлоо гээд голомт нь хэзээ ч бадарч байдаг Монгол нам. Харин ч урваж шарвасан нөхөд нэг тийшээ болж байгаа нь далай илүүдлээ эрэг рүү гаргаж хаядаг шиг улс төрийн нам цэвэрших үйл явцад үр өгөөжтэй алхам болох бус уу гэсэн байр сууринаас тэдний үйлдэлд ах намынхан хандаж буй бололтой.Яагаад гэвэл МАН гүйдэл орсон гишүүдийнхээ гарна орно гэж байгаад огт реакцлахгүй байгаа нь ийм дүгнэлт хийхэд хүргэж байна.Ажиглагчдын үзэж буйгаар Ардын намын дөрвөн нөхөр намаасаа гарч байгаа нь эсрэгээрээ энэ намд эв нэгдэл,нэг цул байх инстинктийг нь сэргээж орхилоо гэж улс төр судлаачид үзэж байна.Учир нь Ард нам хэзээнээсээ хүнд хэцүү үе тохиох бүрт улам нягтарч зангидсан гар шиг болж чаддаг нь уламжлал.За үүнийг орхиод хормойд нь салхи орсон “эрчүүдийн” төрөл арилжих болсон түүхийн зах зухаас сөхөх гээд үзье.Тэгэхдээ сэтгүүлчдийн таамагласан таваас нэг нь тааварт багтсангүй.Муу нь ч юу байхав “урвагчид” нэгээр цөөрөх нь.Гол нь хэн гэдэг хүн юу яриад байгаа нь л сонин.
Ч.Улаан улс төрд насаараа амьдрахдаа энэ намын сонгуулийн үр дүнг цаг үргэлж хүртэж,сайд,шадар сайдын албан тушаал эгээтэй л овог нь гэж ойлгогдохоор урт хугацаанд хашсан.Харин нэгэн сэтгүүлчийн хэлсэнчлэн энэ хүн улс төрчийнхөө хувьд,парламентын гишүүний хувьд тод мөртэй,сод үйлстэй байж чадсан уу.Улаан гэхээр л ”Цайрт минерал” нэртэй Хятадын компани түүнийг сүүдэр шиг дагадаг.Энэ үнэнийг илчилсэн сэтгүүлчийг гишүүнийхээ эрхээр далайлгаж,насаараа дийлж төлөхийн аргагүй мөнгө төгрөг нэхэж,өгөхгүй бол шоронд хатаана хэмээн дарамталж ирснийг монголын сэтгүүлзүй мартаагүй байгаа.АН засгаас гарахад Улаан сангийн сайд болох хүсэлтэй байгааг ил тод зарлаж давхисан.Тэр хүслийг нь ардын нам биелүүлээгүй нь түүнийг төрсөн намаа орхих хүртлээ төрөл арилжихад хүргэсэн гол шалтгаан болжээ.Олон жил ханилсан эхнэрээ бие муутай хүүхэдтэйгээ нэг л өдөр хаяад явсан түүнд насных нь хоолыг өгсөн намаа хаях ч энүүхэнд биздээ.
О.Чулуунбат бас адилхан.Гэр бүлээ хаяж орхисон гаруудын нэг.Монгол банкны ерөнхийлөгч байхдаа 20 сая доллар гадны диллерүүдэд алдаж улс орныг хохироосон ялтай.Хэвлэлийнхэн түүний дээрх хэрэг,авилга хээл хахуулийн талаар хангалттай бичсэн.Хууль хяналтынхан гишүүнээс нь түдгэлзүүлэх гээд бараагүй,одоо бүрэн эрхийнх нь хугацаа дуусахыг анаад байж байгаа.Сэлэнгэд судалгааны дүнгээр зероу.Тэгээд л намаа шантажлахаар шийдсэн гэгддэг.
Д.Тэрбишдагва уг нь гайгүй нөхөр.Даанч Н.Энхбаярт дааж давшгүй өртэй.Өртэй хүн яаж өөдлөх билээ.Байнгын барьцаанд.Эхнэр нь экс Энхбаярын хатагтай О.Цолмонд барууны өндөр үнэтэй хослол хорь гучаар нь барьж гүйгээд ч барагдахгүй тийм их өр.Намын нэрээр УИХ-ын гишүүн,хөдөө аж ахуйн сайд,Германд элчин сайд гээд аавын хөвгүүдийн мөрөөддөгийг эзэлж эдэлж явсан эр.60 насныхаа босгон дээр гэнэт шарвахад нөлөөлсөн хүчин зүйл давшгүй байжээ гээд орхиё.
Даваасүрэн Даваасүрэн...Мань хүн намаа “муулбал” өөртөө ашигтай гэж бат нот итгэчихсэн хүн.Хөвсгөлчүүд өвөрмөц жаахан хэтрүүлбэл гаж зантай хүмүүс.Нутгийн онцлог дээр хэдэн жил тоглосон.Тэр чигээрээ зүтгээд үзнэ гэж байгаа ч Их Чингүнжавын үр сад түүнд энэ удаа үгүй гэж хэлэх нь судалгааны дүнгээс тов тодорхой байгаа.Үүнд бухимдахдаа юу ч хийхээс буцахгүй,чөтгөртэй нөхцөхөд ч бэлэн байгаа гэнэ. Хүн муутай,хорчин гэдгээрээ гишүүдийнхээ дунд алдартай. Намаасаа нүүр буруулах гээд байгаа нь бас л хувийн шалтгаантай. Байнгын хорооны даргаар улируулж сонгоогүй гээд уурлачихсан. Гол нь бүлгийн гишүүд нь түүнийг дэмжээгүй.
Ингээд үзэхэд Тэрбишдагва,Даваасүрэн,Улаан,Чулуунбат бүгдийнх нь хувийн сонирхолд ямар нэг зүйл нийцээгүй.Тэгээд л “эсэргүүний” ажиллагаагаа эхэлсэн,өөр юу ч биш аж .Харин тэд барьцаалагчид гэж яг оносон нэртэй болоод авлаа. Аавын хөвгүүд ингэж арчаагүйтэж байна гэдгээс харахад эрчүүд эмэгтэйлэг болсон гэдэг лав үнэн шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ