Аянд хамрагдсан хүүхдүүдийн шүдийг эмчилж эхэллээ

img

Эрүүл мэндийн шинжлэх ухааны харъяа Нүүр ам судлалын сургуулийн дэргэд Шүд эрүү нүүрний эмнэлэг байгуулагдсан бөгөөд тус эмнэлэг амны хөндийн эрүүл мэндийн бүх төрлийн эмчилгээг иргэдэд үзүүлэх юм байна. Өчигдөр тус эмнэлэг дээр “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд шүдний өвчлөлтэй хүүхдүүдийг эрүүлжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зарим хороодын 18 хүртэлх насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх ажлыг хийх аж. Ингэхдээ “Эрүүл хүүхэд” аянд хамрагдсан эмнэлгийн шар хуудсаа тус эмнэлэгт авч очин үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэх юм. Орчин эмнэлгийн стандарт, шаардлагыг бүрэн хангасан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй тус эмнэлэг нь мэс заслын 10, эмчилгээний 50 ортой, өдөртөө 50 хүүхэд хүлээн  авч байгаа ба цаашид өдөрт 300 хүртэлх хүүхдэд эмчилгээ хийдэг болох юм байна.   Тус эмнэлгийн эмчилгээний өрөөнүүдэд “Эрүүл хүүхэд аян”-д оролцсон хүүхдүүдийн төлөөлөл болсон багачууд шүдний эмч нартайгаа чөлөөтэй ярилцаж, тоглоом тэврэн зугаатай орчинд эмчлүүлж байв. Хүүхдийн шүд анх өвдөхөд эмчлүүлэхээр очихдоо аль болохоор тэднийг айлгахгүй, зөв ойлгуулж эмчид очиж байх хэрэгтэй. Эс тэгвэл хүүхэд шүдний эмчид очихоос цааргалж, насан туршдаа шүдээ үзүүлэхээс айдаг болчихдог. Шүдээ эмчид үзүүлэхээс айснаар элдэв төрлийн суурь өвчлөлийн эхлэл болдог гэдгийг тус эмнэлгийн эмч нар эцэг эхчүүдэд захиж байсан юм.   “Эрүүл хүүхэд” аянд улсын хэмжээнд 974433 хүүхэд үзлэгт хамрагдахаас одоогийн байдлаар 582367 хүүхэд хамрагдаад байгаа аж. Аянд хамрагдсан хүүхэд багаачуудын дийлэнх нь амны хөндийн өвчлөлтэй байгааг эмч мэргэжилтнүүд тогтоосон. Хүний эрүүл урт наслахын нууц нь эрүүл шүд гэж үздэг тул монголын маань ирээдүй болсон хүүхдүүдийн шүдийн эрүүл болгох нь хамгийн чухал. Тиймээс аянд хамрагдсан хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэхэд ЭМЯ-наас нэг хүүхдэд 22 мянга 800 төгрөгөөр тооцож ЭМ-ийн даатгалын санд байршуулаад байгаа юм.   Нийслэлийн болон аймаг орон нутгийн эрүүл мэндийн даатгалын санд аянд хамрагдсан хүүхдүүдийн эмчилгээний зардал нь байршсан байгаа ба ингэснээр харъяаллын дагуух Эрүүл мэндийн нэгдэл, Шүдний төвүүдэд шар хуудсаа авч очин үнэ төлбөргүй эмчилгээгээ хийлгэх эрхтэй болжээ.   Дашрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар шүдний эмчилгээ хийлгэхэд монгол улсын иргэдийн тодорхой хэсэг буюу ахмад настан, бага насны хүүхэд эрүүл мэндийн даатгалын дэвтэрээрээ үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэдэг. Харин ЭМЯ-ны зүгээс энэ асуудлыг судалж үзэн иргэн бүрийг эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй эмчилгээ үлйчилгээнд хамрагдах, мөн өөрийн сонголтоор эмнэлэг, эмчээ сонгож үйлчлүүлдэг болох шинэ журмыг удахгүй батлах аж.   П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
zasgiin gazartaigaa niileed irgedee naaduul chin zalilsan uls.
2013-06-06
Ulzii:
зааж өгсөн эмнэлэг нь хүүхдийн цоорсон шүдийг өөрсдөө мөнгөө төлөөд эмчлүүлбэл эмчлүүл гэж байна. үүнд хариул өгөөч. ямар учиртай юм бэ?
2012-08-06
Ulzii:
шүдний эмчилгээ гэж хэлэхэд хэцүү юм байна. цоорсон шүд эмчлэхгүй гэдэг чинь юуг гэж байгаа юм бол? эмчилгээ хийнэ гээд байгаан. чааваас хэнийг хуурч байгаа юм бэ? цоорсон шүднүүдийг өөрдсөө мөнгөө төлөөд эмчлүүл гэнээ. илүү гарсан мөнгийг нь тэгээд хуваагаад идэж байгаа байхгүй юу.
2012-08-06
uneheer hulhi uzej bgaa shuu tegeed baahan huuhed emchilsen gj mungu bosgoh arga.
2012-05-02
111:
32-ын тойрогийн баруун хойно
2012-05-02
a:
xulhi emchilgee hiideg garuud
2012-05-02
Urnaa:
haana bdag yum bol.Busad duurgiinhen hezee ochih yum bol
2012-05-02
munguu:
ene said uneheer sain hun bn shuu ene chini l ajil shuu dee MYNDAG said
2012-05-02