
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дөнгөж сая олон нийтэд хандаж, Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр өчигдөр хуралдсан МАН-ын IV Бага хурлаас түүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн нь намын дүрэм зөрчсөн үйлдэл боллоо хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Намын дүрэмд зааснаар тухайн намаас УИХ-д сонгогдсон гишүүн тухайн намын Бага хурлын гишүүн байдаг. Удирдлагууд яаж хандаж байгаагаас бус, намын нөхдөөсөө асууж байж энэ асуудлыг шийднэ гэсэн байтал бүлгээс гарсан гэдгийг намаасаа гарлаа гэж ойлгодог юм уу.
Эсвэл намайг өөр намд орсон гэдэг ойлголттой байсан уу, Бага хурлын гишүүнээс хассан явдал нь ёс зүйн хувьд буруу алхам. УИХ-ын гишүүнийг улс төрийн нам шийтгэх ёсгүй. УИХ-ын гишүүн тойргийн иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг төлөөлөөд явж байгаа.
Намайг Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн нь олон мянган сонгогчид руу бас тааламжгүй алхмыг намаас хийж байна гэж ойлгож болно” гэж тодотгосон юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ