Тимошенког АНУ-ын ЭСЯ-нд хүргэхийг шаардлаа

img

АНУ-ын Төрийн Департаментаас Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенког АНУ-ын ЭСЯ-нд хүргэхийг шаардсан талаар РИА Новости мэдээлэв. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мягмар гаригт Ю.Тимошенкод эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх болон АНУ-ын ЭСЯ-нд очих боломжоор хангахыг Украины Засаг захиргаанд бичсэн байна.  Ю.Тимошенко болон бусад хоригдлуудын талаар АНУ санаа зовниж байгаа гээд саяхан нийтлэгдсэн Тимошенкогийн зурагнаас түүний хоригдож байгаа нөхцөл байдлын талаар тайлбар өгөхийг хүссэн ажээ. Түүнчлэн Тимошенко болон түүний удирдлагад ажиллаж байсан засаг захиргааны бусад гишүүдийг суллахыг  АНУ  шаардаж байгаа талаар Х.Клинтон тэмдэглэжээ. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт түүнийг хорихоос эмнэлэг рүү хүргэх замдаа гар хөлийг нь мушгин, гэдэс рүү нь цохисон талаар Ю.Тимошенко прокурорт гомдол мэдүүлсэн юм. Украинд болж байгаа үйл явдлыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж байгаагаа Тимошенко мэдэгдсэн ч Украины хууль хяналтын байгууллагаас өөрийн ажилтнуудаа хамгаалсан байр суурь илэрхийлсэн байна. Дашрамд Юлия Тимошенкод өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-тай 2009 онд байгалийн хийн гэрээ хийхдээ эрх мэдлээ хэтрүүлсэн гэж долоон жилийн хорих ял оноосон бөгөөд одоо тэрээр Харьковын хориход хоригдож байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд Харьковын шүүхээс Тимошенкогийн удирдаж байсан “Украины эрчим хүчний нэгдсэн систем” корпорацийг санхүүгийн луйвар хийсэн гэж буруутган шинэ хэргийг түүний эсрэг  үүсгээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enhee:
энх баярийг харицуулаад байхдаа яадийн авилгалчаа өмөөрчөдийн авсан гэдэг нь үнэн шдээ яандаа та нар өөрөөс чинь хулгайлсан хүнийг өрөвдөөд элэг хөшлөө
2012-05-03
зочин:
Тимошенко-г Энхбаярын нэгэн адил улс төрийн зорилгоор л гүтгэж байгаа биз
2012-05-03
enhee:
энх баярийг харицуулаад байхдаа яадийн авилгалчаа өмөөрчөдийн авсан гэдэг нь үнэн шдээ яандаа та нар өөрөөс чинь хулгайлсан хүнийг өрөвдөөд элэг хөшлөө
Доогий:
Укрианд энэ хүүхэнд хүрэх чадалтай удирдагч ховор л байхгүй юү. Чадал, мэдлэгтэй хүн ямагт олон хүний атаархлыг төрүүлдэг учраас их хавчигддагийг түүхийн олон баримт гэрчилдэг. Ялангуяа Монголчууд бол тамын тогооны үлгэрийн жинхэнэ баатрууд бөгөөд монголын өнгөрсөн түүхэнд олон хаад дараа дараагаараа хорлогдож байсан гашуун үнэн түүхийг бид уншдаг биздээ.
2012-05-02
Хуц:
Баас хэтэвч өмхийгөө тавьдаггүй!!! Үнэн үг бөгөөд Энхбаярт яг таарна.
2012-05-02
Amerik ulsiin dotood heregt oroltsoh erhgui!
2012-05-02
fuck w:
w sda shaadag gar we. Aldaagaa oilgoh hun munuu.
2012-05-02
w:
Enkhbayar bol aldaagaa oilgoson hun.Demjitsgeee.Mongolchuudaa.Eh oron heregtei.Hudal yaridag ardchilagchid hereggui.
2012-05-02
Хуц:
Баас хэтэвч өмхийгөө тавьдаггүй!!! Үнэн үг бөгөөд Энхбаярт яг таарна.
enhbayaraas arai gaigyibiz deene huuuhen enhbayar bol a letsenziig bugdiig zarsan
2012-05-02
ү:
авилгач новшнуудыг ашиг сонирхол нэгтэй нөхдүүд нь гаднаас хамгаалж байгаа юм биздээ? эсвэл тимошэнко эд нарыг бас шантаачилж байгаа байж таарлаа