МАХН-ын гишүүдийг шүүх хурлыг хойшлуулав
МАХН-ын гишүүд дэмжигчид болох Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарыг шүүх хурал өчигдөр товлогдсон боловч нэг шүүгдэгч нь хуралд ирээгүй гэсэн үндэслэлээр энэ сарын 04-ний өдрийн 11.00 цаг хүртэл хойшлуулжээ. Тэднийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдаж, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар буруутгаж байгаа юм. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын дундуур экс-Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас саатуулсны дараа Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хүмүүс түүнийг суллахыг шаардаж, Нийслэлийн прокурорын газрын гадна жагсаал зохион байгуулахдаа прокурорын биед халдсан хэрэгт буруутгагджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ