Жессика Симпсон ээж боллоо

img

Дуучин, телевизийн хөтлөгч Жессика Симпсон мягмар гаригт охинтой болсон тухай Associated Press бичлээ. Охин нь бараг дөрвөн кл жинтэй төрсөн ажээ. Жессика болон нөхөр Эрик Жонсон нар охиндоо Максвелл Дрю Джонсон (Maxwell Drew Johnson) гэдэг нэр өгсөн гэнэ. Максвелл гэдэг нь Жонсоны ээжийн хүүхэд үеийн овог бөгөөд Дрю гэдэг нь Симпсоны ээжийн мөн хүүхэд ахуйн овог юм байна. Өдгөө 31 настай Жессика өөрийн сайтдаа “бидэнд илгээсэн бүх хайр энэрэл, мөргөл залбирлыг хүлээн авсан бурхандаа талархаж байгаагаа” бичжээ.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ