Гишүүдийн ирц бүрдэлгүй хуралдаан хойшиллоо
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр 15.00 цагаас олон Хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Мөнгөн шагналын хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, Говийн болон алслагдсан бүсийн нэмэгдэл олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл, Мөнгөн тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэхээр товлосон. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй хойшилсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ