Сонгуулийн хуулийн заалтыг хүчингүй болголоо

img

Үндсэн хуулийн цэцийн их суудлын өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох боломжийг олгож, улмаар зарим нэр дэвшигч нарт давуу байдал бий болгосноороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в заалт, мөн зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх болон сонгуулийн шууд сонгох зарчмын агуулгыг алдагдуулж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлан ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн байна.” гэж үзээд уг хуулийн дээрх заалтуудыг хүчингүй болгож улмаар ийнхүү маргааныг эцэслэн шийдвэрлэв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны  энэ шийдвэр эцсийнх бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болно  гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ИРГЭН:
ЦЭЦ Л ЦЭВЭР ҮЛДЖЭЭ. БАЯР ХҮРГЭЕ.
2012-05-02
оке:
цэцэд их баярлалаа шудрага байна шүү сайхан байна
2012-05-02
zochin:
Vakuum tsonhni yalaa shumuulin sohoj huraagddag shuurtei tor zahialgaar chanartai sain hiij togtoono.Shuur ni tornd togtson toos shoroog ooroo tseverledeg-Tor ni bat boh tesvertei-Ram huree ni zuzaan chanartai ongo alddaggui sain materialtai-Tugjee ni sain buhleerei tugjigddeg.Une 20000-25000tog.Oros teh kompani.Utas:99193887,95000020
2012-05-02
UHTS-d bayar hurgie. iim l baih heregtei. eh ornoo hudaldagchid ,,songogdoj chadahguigee medeed iim zaalt zoriud oruulj baigaa yum. odoo namiin ner gedgeer NYAMDORJ-oos ehluuleed HOG NOVSH-nuud UIH -d orj ireheer shunaltaj baina.
2012-05-02
Зочин:
Баяр хүргэе
2012-05-02
oronsuuts:
www.oronsuuts.com-d tavtai moril
2012-05-02