
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хойшиллоо.
Уг хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эврэрүүлэн зуучлалын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль нэмэлт оруулах зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.
Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан СЕХ-ны таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор хойшиллоо.
Өнөөдрийн хуралдаанаар Орон нутгийн хурлын сонгулуийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ