
УИХ-дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг тунхаглах ёслол, тэргүүний залуучуудын цугларалт Төрийн ордноо болж байна.
Энэхүү арга хэмжээг Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд цугларалтад УИХ-ын гишүүд болон сурлага , урлаг спорт гээд нийгэмд тэргүүлж буй залуусаас бүрдсэн нийт 800 гаруй хүн оролцож байна.
Монголын залуучуудын холбоо тавдугаар сар болон зургаа, долоон сард “Монгол улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого” болон түүний хэрэгжилтийг хангах “Өсвөр үе залуучуудын хөгжлийн хөтөлбөр ”- ийг улс орон даяар өрнүүлж хэлэлцүүлэн нэгтгэж байгаагаа энэ үеэр дуулгалаа.
Уг ажлын хүрээнд ирэх наймдугаар ард Монголын залуучуудын үндэсний III чуулганыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.
Дашрамд дурьдахад, Монголын залуучуудын холбоо нь залуучуудын нийтлэг эрх ашгийг илэрхийлэн төрийн бодлогод нийцсэн үйл жиллагаа явуулдаг.
Нийт 21 аймаг есөн дүүрэгт салбар зөвлөлтэй гэдгийг хэлэхэд илүүц болохгүй биз.
Чуулган цугларалт Төрийн ордноо 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ