
УИХ-ын сонгуульд оролцох намууд өнөөдөр Үндэсний аудитын газар 2012 оны Улсын их хурлын сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө 17.00 цагаас өмнө ирүүлэхээр хуулинд заасан байдаг.
Энэ удаад улс төрийн таван нам УИХ-ын сонгуульд мөрийн хөтөлбөрөө өрсөлдүүлэхээр өгсөн байна. МАН, АН, МАХН-МҮАН, БНН-Хамуг Монголын хөдөлмөрийн нам, ИЗН-ууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгчээ. Эдгээр нам, эсвэлийн мөрийн хөтөлбөрт Үндэсний аудитын газар 14 хоног шалгалт хийж, дүгнэлтээ гаргана.
Уг дүгнэлт гаргах хугацаатай зэрэгцэн энэ сарын 10-ны дотор 2012 оны сонгуульд оролцох намууд сонгуульд оролцох эсэх албан ёсны мэдэгдлээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр хуульчилсан билээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ