
11.00 цагт Дэлхийн зуслангийн холбоо, Ази номхон далайн орнуудын зуслангийн холбоо, олон улсын “Найрамдал” зуслан хамтран “Маргаашийн бүлгийн удирдагчид” арга хэмжээ зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ.
12.00 цагт Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн II уралдааны талаар мэдээллийг сонирхоорой.
13.00 цагт “Аranzai”, “Zaya sh” студийн хамтарсан шинэ уран бүтээл “Улаан эрэг “телевизийн олон ангит уран сайхны киноны талаар мэдээлэл хийнэ. Уг кино нь 30-аад оны хэлмэгдүүлэлтийн талаар өгүүлэх аж.
14.00 цагт Хүүхдийн аз жаргалын төлөө “Хөөрхөн Дамбо” сангаас хүүхдийн боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд, хөгжил төлөвшил тойрсон асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ