
Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс жил бүрийн энэ өдрийг албан ёсоор хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэн тунхаглах өдөр болгон зарласан билээ.
Энэ жилийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг "Юнеско"-гоос "Шинэ дуу хоолой: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөд хувь нэмэр оруулах нь" сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхийг гишүүн орнууддаа уриалсан байна.
Хэвлэл, мэдээллийн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлч, ажилтнуудад эрх чөлөөний тань өдрийн мэндийг хүргэхийн ялдамд үзэг тань хурц байж Монгол эх орны маань нийгэмд бугшсан муу муухай бүхнийг илчлэн шүүмжилж, сайн сайхны төлөө хамтдаа тэмцэн, дөрөв дэх засаглалыг хэрэгжүүлэхийг Шууд.мн сайтын мэргэжил нэгт нөхөд чинь уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ