МУ-ын арслан Б.Ганбат ”Бөртэ чоно”-ын эзэн болох уу

img

Амжилт ялалтаар дүүрэн 2010 оны спортын шилдгүүдийг тодруулах торгон агшин хаяанд ирлээ. Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2010” ёслол 2010 оны арванхоёрдугаар сарын 23-ны 21:00 цагаас Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн төв өргөөнд эхэлж, улс орон даяар шууд цацагдах тов тодорчээ. Уламжлал ёсоор Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхний саналаар оны шилдэг тамирчин, оны шилдэг залуу тамирчин, оны шилдэг дасгалжуулагч, оны шилдэг багийн нэр тодрох юм.

“Бөртэ чоно-2010"-ын "оны шилдэг тамирчин" номинацийн үндэсний бөхийн төлөрд өнөө жил АХ-ын 89 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж МУ-ын арслан хэмээх цолыг хүртсэн Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат Батжаргалын ГАНБАТ нэр дэвшижээ......

“Бөртэ чоно-2010"-т ямар ямар номинацд ямар ямар тамирчид нэр дэвшсэнийг ЭНДЭЭС уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ