Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсэг хуралдана
Өнөөдөр 7 Ажлын хэсэг хуралдана. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиудын нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "А" танхимд;
2011 онд эргэн төлөгдөх нөхцөл болон төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот болон улсын хэмжээнд баригдаж байгаа автозамын ажлын явц, санхүүжилтийн байдалтай танилцах, автозамын төсөл, арга хэмжээний чанар, норм норматив, стандартын мөрдөлт, санхүүжилтийн асуудлаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "Б" танхимд;
Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "В" танхимд;
Галт зэвсгийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас;
Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон Алслагдсан болон говийн бүсэд хамаарагдах сумдыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын, Төсвийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас "А" танхимд;
Хадгаламж, зээлийн хоршооны тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас "Б" танхимд;
Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас тус тус хуралдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ