БНХАУ-ын Эрүүл мэндийн сайдын айлчлал дуусч байна

img

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын урилгаар БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Чэнь Жу тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 2-ний өдрөөс манай улсад  албан ёсны айлчлал хийж байгаа юм. Айлчлал  маргааш дуусгавар болж байна. Айлчлалын үеэр Эрүүл мэндийн сайд нар хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын 2012-2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ. Т үүнчлэн  Монгол Хятад хоёр улс төлөвлөгөөний дагуу цаашид халдварт өвчний тандалт судалгаа, уламжлалт анагаах ухаан, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлүүдээр хамтын ажиллагааг хөгжүүлэх болно. Хоёр улсын хилийн шугамын дагуух нутаг дэвсгэрт шинээр болон сэргэж буй халдвар, бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) болон бусад халдварт өвчний хамтарсан тандалт судалгаа хийх, судалгааны үр дүнг харилцан хуваалцаж ажиллахаар тохиролцоонд хүрчээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ