
Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт шатанд нь оношлох, эмчлэх эрт илрүүлгийн үзлэгийг Монгол орон даяар өнгөрсөн сарын 7-ноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн газар, Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн мэргэжилтнүүд Төв аймгийн ЭМГ, аймгийн нэгдсэн эмнэлэг, “Баруун зуунмод” өрхийн болон Сэргэлэн, Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвд ажиллаж эрт илрүүлгийн үзлэгийн удирдлага, зохион байгуулалт, үзлэг, оношлогооны явц, эмнэл зүйн удирдамж, багаж хэрэгслийн хангалт, ашиглалтын байдалтай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө өгсөн б Түүнчлэн Эрүүл мэндийн байгууллагууд “Эрүүл хүүхэд аян”-ы үзлэгт гол анхаарлаа хандуулснаас халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийн явц хангалтгүй байна. Тиймээс халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгийг эрчимжүүлэх, үзлэгийн чанар, үр дүнг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн газрын дарга албан даалгаврыг гаргаж аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад хүргүүлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ