
Эрүүл мэндийн ажилтанд мөнгөн урамшил, нэмэгдэл хөлс олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Дээрх нэмэгдэл, мөнгөн урамшил, нэмэгдэл хөлс олгох асуудлыг ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр болсон.
Тодруулбал, “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д орсон эрүүл мэндийн ажилтан, ажиллагсдад тухайн ажил, албан тушаалыг хаших хугацаанд нь үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл, мөнгөн урамшлыг сар бүр олгох юм.
Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан, үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, улирал тутам олгоно.
Алсын болон төрөлжсөн мэргэжлийн дуудлагад явж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа ажилтанд тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 15 хувиар тооцсон нэмэгдэл хөлсийг дуудлагаар явсан тохиолдол бүрт олгож байх боллоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ