Амьдралын өнгө бүсгүйчүүдийн нүдээр

img

Цаг хугацаа, агшин хормыг алдалгүй гэрэл зургаар түүхийг үлдээнэ гэдэг зурагчин хүний мэдрэмжтэй шууд холбоотой. Гэрэл зурагчны мэдрэмжийг бүр ч илүүтэй хөгжөөсөн уран бүтээлийн эзэд бол өнөөдрийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй эмэгтэй гэрэл зурагчид. Эмэгтэй хүний торгон мэдрэмжээр гэрэл зургаар түүхийг бичилцэж яваа мэргэжлийн фото сурвалжлагч дөрвөн бүсгүй хамтран уран бүтээлийн уран үзэсгэлэнгээ гаргахад бэлэн болжээ.   Фото сурвалжлагч эрхэмсэг бүсгүйчүүд буюу SHUUD.mn  мэдээллийн сайтын Н.Ариунаа, “Өнөөдөр” сонины Г.Эрдэнэтуяа, “Өдрийн шуудан” сонины  Т.Чимгээ, “Camera shop”-ын захирал С.Бадамханд нар “Амьдралын өнгө-2” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгээ “Улаанбаатар хотын музей”-д энэ сарын 4-11-ний өдрүүдэд олны хүртээл болно. Тухайн цаг үеийг түүх болгон мөнхөлсөн уг гэрэл зургийн үзэсгэлэнд  хүний ертөнцийн ердийнээс авахуулаад ер бусын байж мэдэх агшнуудыг ч алдалгүй буулгаж амжсан тул үзэсгэлэнгээ ийнхүү нэрлэсэн бололтой. Есийн бэлгэдэл 99 зураг бүхий тус үзэсгэлэн Япон улсын  Токио хотод энэ сарын дундуур үргэлжлэн гарах юм байна.   Бүсгүйчүүд амьдралыг хэрхэн хардагийг үзэж, мэдрэхийг хүсвэл “Улаанбаатар хотын музей”-г зориорой.   П.Наран      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ariunhaadaa amjilt husye
2012-05-03
зочин:
99 зураг байгаа гэж байна ш дээ. энэ зөвхөн төлөөлөл нь юм биш үү
2012-05-03
jek**:
ihel hyalbaraar hardag busguichuu ba daa...
2012-05-03