Хоёрхон чавхдасаар хорвоог уяраасан Морин хуурын их наадам

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Морин хуурын олон улсын III наадам, эрдэм шинжээлгээний хурал  дөрөвдүгээр сарын  29-өөс энэ сарын 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус наадмыг Дэлхийн морин хуурын холбоо, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан, “Пегасус” төв хамтран зохион байгуулсан юм.  Наадамд Монголын морин хуурчдаас гадна , ЯПОН , ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Герман, Франц, ӨМӨЗО зэрэг найман орны морин хуур суралцагч, сонирхогч, эрдэмтэн судлаачид уран бүтээлчид оролцлоо. Энэ өдрүүдэд хуур урлаачдын үзэсгэлэн, гадаадын морин хуурчдын тоглолт, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээ зохиогдов. Эрдэм шинжилгээний хурлаар монголчуудын морин хуурын сургалтын арга, онцлог болон монгол хүний сэтгэлгээнд хуур хэрхэн нөлөөлсөн зэрэг сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, илтгэл тавьсан. Өчигдөр тус наадмын хаалтын ажиллагаа болж, наадамд оролцогчид Ж.Чойдогийн “Монголын сайхан орон”, Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, “Цагаан суварга” зэрэг олон бүтээлүүд эгшиглүүлсэн нь үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, халуун алга ташилтын дор амжилттай өндөрлөсөн. Сонирхуулахад, хаалтын ажиллагааны тоглолтыг МУ-ийн Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хөтөлсөн нь үзэгчдэд төдийгүй оролцогчдод  гэнэтийн бэлэг болж чадсан. Тэрбээр энэ үеэр мэргэжлийн хөтлөгчдөөс дутахааргүй чадварлаг гэдгээ харуулж амжсан юм.   Сурвалжлагч Э.Сувд  Гэрэл зургийг Н.Ариунаа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мөнхундрам:
ийм агуу үйл эхлүүлсэн нутгийн А.Бат-Эрдэнэдээ талархаад баршгүй Энэ сайхан ажилаа улам төгөлдөржүүлж хийгээрэй амжилт
2012-05-07
oogii:
yaahaaraa morin huur 3 chavdastai gej???? kazakiin domboriig sain medehgyin bn
2012-05-04
Neg mohos, hoyor tegsh, gurav togs gej medeh uu, morin huur chini 2 bish 3 chavhdastai, harin kazakiin dombor 2 chavhdastai jym shuu.
2012-05-04
goyo bainaa shuu
2012-05-03
aagii:
mash saihan todlolt bolson shuu
2012-05-03