
Нэр жүжигчин Антонио Бандерас аз жаргалтай гэр бүл байхын тулд заавал өдөр бүр секс хийх албагүй гэдгийг ний нуугүй хэлжээ.Тэрээр эхнэр Мелани Гриффитдээ хайртай гэдгээ илэрхийлэхийн тулд заавал секс хийх ёстой гэж үзэхгүй байна.
“Заримдаа нэг нэгнээ сэргээх, өдөөх зүйл байлгүй яахав. Гэхдээ анх танилцаж, учирч байсан үеийнхээ шигээ байх боломжгүй гэдгийг хоёулаа ойлгодог. Мэдээж, заримдаа танилцсан эхний зургаан сарынх шигээ байхыг хүсэх үе бий. Гэхдээ энэ бүхэн цаг хугацааны эрхээр саарч, өөр зүйл амьдралд илүү чухал болж эхэлдэг. Хэн хэндээ хайртай гэдгээ батлахын тулд заавал өдөр бүр секс хийх албагүй. Холливудын жүжигчид хоорондоо гэрлээд 15 жилийн турш хамтдаа амьдарна гэдэг бүтэшгүй зүйл мэт санагддаг байх. Тэгвэл бид хоёр хамтдаа л байна. Гэхдээ зөвхөн бид хоёр биш бидний хүүхдүүд гэр бүлд минь гол үүрэг гүйцэтгэдэг. Би ажилдаа их дуртай. Хамгийн гол нь амьдралын минь гэрэлт ирээдүй болсон хүүхдүүддээ хайртай” гэж Антонио Бандерас хэлжээ.
Үнэхээр холливудад хосууд 15 жил ханилна гэдэг бүтэшгүй зүйл эрхгүй тооцогдоно. Мелани Гриффит Антонио Бандерасаас өмнө өөр хүнтэй гэрлэж, хоёр хүүхэд гаргасан нь одоо 26 настай Александр, 22 настай Дакато хэмээх залуус болжээ. Харин Антониотой гэрлэснээс хойш төрсөн охин Стелла нь саяхан 14 нас хүрсэн юм.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ