Стивен Хендри зодог тайллаа

img

Орчин цагийн мэргэжлийн снукер бильярдын хамгийн алдартай тоглогч, дэлхийн долоон удаагийн аварга Стивен Хендри өчигдөр зодог тайллаа. Английн Шеффильд хотноо үргэлжилж буй снукерийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Стивен Магуирт 2:13-аар хол хожигдсоны дараа Хендри ийм шийдвэр гаргажээ. 43 настай тэрээр 1985 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцож ирсэн бөгөөд зодог тайлах тухайгаа эртнээс төлөвлөсөн байна. “Би снукер тоглох дуртай ч одоо байнга бэлтгэл хийхгүй болсон. Цаг заваасаа шалтгаалаад зодог тайлах шийдвэрийг гурван сарын өмнө гаргасан. Санасныг бодоход их амархан шийдвэр байлаа. Одоо спортоос өөр зүйлээр оролдохыг хүсч байна” хэмээн өгүүлжээ. 1990 онд 21-хэн настайдаа анх дэлхийн аварга цол хүртсэнээс хойш ерээд оны туршид дахин зургаан удаа түрүүлж, мөн хоёр удаа үзүүрлэж, 12 удаа их шөвөгт үлдсэн, дэлхийн шилдгүүдийн чансааг есөн жилийн турш тэргүүлсэн Шотландын домогт снукер бильярдч Стивен Хендри ийнхүү цохиураа хананд өлгөлөө. Б.Цагаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oogii:
az jargal sn saihan buhniig husen yeruuye.
2012-05-03