
Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт Японоос уригдаж ирсэн эмч нар Монголын хүүхдүүдэд зүрхний мэс ажилбар хийж байна. Тэдгээр эмч нар “Хариу нэхээгүй үйлс “ ТББ-ын урилгаар манай улсад 11 дэх жилдээ хүрэлцэн ирээд байгаа аж.
Энэ удаа Япон эмч нар өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-наас энэ сарын 7-ны өдрийг хүртэл 41 хүүхдэд үнэ төлбөргүй зүрхний мэс ажилбар хийж байгаа аж. Энэхүү буянтай үйлсийнхээ талаар тус ТББ-ийн тэргүүн П.Ангараг 11.00 цагаас III эмнэлэг дээр мэдээлэл хийх юм байна.
Дашрамд дуулгахад, Япон эмч нар энэ хугацаанд 1500 гаруй хүүхдэд оношилгоо хийж, 350 гаруй хүүхдэд зүрхний үнэгүй мэс ажилбар хийгээд байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ