
Монгол болон Турк улсын агаарын тээврийн салбар хамтран ажиллахаар болжээ. Үүний хүрээнд “Turkish Airlines” компаний Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нээгдэж байгаа юм байна.
Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот, Бүгд Найрамдах Киргизстан улсын Бишкек хотууд руу долоо хоногт гурван удаагийн давтамжтайгаар ирэх долдугаар сараас эхлэн нислэг үйлдэж эхлэх юм байна.
Ийнхүү нислэг үйлдэж эхэлснээр хоёр улсын хоорондын аялал жуулчлал, худалдаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах алхам болж байгаа юм байна.
Энэхүү ажиллагааг бататган Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Батмөнх, Турк улсын Иргэний нисэхийн орлогч дарга Кэйсичи Бахри нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ