
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Өрхийн хөгжлийг дэмжих жил”,“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-д ажиллаж амьдардаг монгол иргэдэд зориулсан үзэсгэлэн яармаг БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 26, 27-нд болох гэж байна Энэхүү үзэсгэлэнг Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, “Далайн салхи” нийгэмлэг хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.
Гадаадад ажиллаж амьдардаг монгол иргэдэд Монгол Улсын төр засгийн бодлого үйл ажиллагаа, тэр дундаа барилгын салбарын сүүлийн үеийн ололт амжилт, эрэлт хэрэгцээ, ажиллах хүчний талаар баримталж байгаа бодлого зэргийг танилцуулахын зэрэгцээ эх орондоо эргэн ирэх гэж буй иргэдэдээ зориулсан ажлын байрны талаар танилцуулга хийх аж. Мөн энэ үеэр “Housing Fair 2012” Солонгосын барилгын салбарын үзэсгэлэн үзэх боломжтой юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ