Ногоон хот 2011 аянд Скайтел нэгдлээ
Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 372 жилийн ойг угтаж Байгаль хамгаалах сарын аян, бүх нийтээр мод тарих үндэсний өдөр, усны жилийн зорилтын үндсэнд Ногоон хот аян-2011 ажлын хүрээнд амьдрах орчноо сайжруулах болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, экологийн соёл, төлөвшил олгох зорилготойгоор БОЯамнаас санаачлан Скайтел компани, Апу хувьцаат компани зэрэг Монгол улсад үйл ажиллагаагаараа тэргүүлэгч компаниуд хамтран энэ сарын 14,15-ны өдрүүдэд Туул, Сэлбэ, Улиастайн гол зэрэг Улаанбаатар хотын эргэн тойронд орших томоохон гол дагуух цэвэрлэгээний аянг эхлүүллээ.
Энэхүү аяны хүрээнд 1000 оюутан залуус болон 400 цэргийн томоохон бүрулдухүүний хамтаар бүгд сэтгэл зүрхээ нэгтгэн Мод бут, сөөгний үзэсгэлэн, урлаг соёл, ёслолын арга хэмжээ, “ГОЛ УСАА ХАЙРЛАЯ” уриан дор Туул, Сэлбэ, Улиастайн гол дагуу цэвэрлэгээний ажлууд хийгдлээ.
Дээрх үйл ажиллагаанаас Скайтел компани цэвэрлэгээнд нэгдсэн 1000 оюутан бүрд 1000 нэгж бэлэглэж хүүхэд залуусдаа байгаль орчноо цэвэр цэмцгэр байлгаж улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа зүтгэцгээе хэмээн уриаллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ