БНСУ-ын Соёлын сангийн тэргүүнийг хүлээн авч уулзлаа

img

УИХ-ын дэд дарга Г.Батхүү БНСУ-ын Соёлын сангийн тэргүүн Пак Бо Хи тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, БНСУ-ын Соёлын сангийн тэргүүн, БНСУ-ын үндэсний ‘’Сахиусан тэнгэр’’ чуулгын тэргүүн Пак Бо Хиг Монголд хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. БНСУ-ын Соёлын сангийн тэргүүн Пак Бо Хи Монгол-Солонгосын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгааг онцлоод, Солонгосын Үндэсний дайны 60 жилийн ойд зориулсан тоглолтыг Монгол Улсад хийх гэж байгаа болохыг танилцуулав. Солонгосын ‘’Сахиусан тэнгэр’’ нэртэй чуулгын уран бүтээлч хүүхдүүд дэлхийн олон орны ерөнхийлөгчдийн урилгаар тоглолт хийдэг бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчийн урилгаар зургаан удаа тоглож байсан төдийгүй НҮБ-ын Ерөнхий Ассемблейн байранд хоёр удаа тоглолт хийж байсан түүхтэй. Дэлхийн олон орон нэр хүндтэй БНСУ-ын ''Сахиусан тэнгэр ' чуулга манай улсад ирэх арваннэгдүгээр сарын 6-10 ны өдрүүдэд тоглолт хийнэ. Энэхүү тоглолтыг Боловсролын дэд сайд хатагтай Ч.Куланда зохион байгуулж байгааг Солонгосын төлөөлөгчид хэлж байв. УИХ-ын дэд дарга Г.Батхүү уулзалтын үеэр онцлохдоо, ‘’Монгол Солонгос хоёр улсын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. УИХ-ын дэд даргын хувьд би ‘’Баг сумдын үндэсний холбоо’’-г байгуулан БНСУ-ын шинэ тосгон хөдөлгөөнтэй хамтран ажиллаж байна. Цаашид ард иргэдийн оюун сэтгэлгээг өөрчилж, улсын хөгжил багаас гэдэг ойлголтыг түгээхийн тулд ''Шинэ тосгон'' хөдөлгөөнтэй хамтран ажиллаж байгаа. Мөн соёл урлагийн чиглэлээр дэлхий нийтэд энх тайвныг түгээх эрмэлзэлтэй, солонгосын үндэсний чуулга манай улсад тоглох гэж байгаад сэтгэл өндөр байна. Соёл урлагаар дамжин хоёр улсын хоорондын харилцаа өргөжин тэлнэ гэдэгт итгэж байгаа''-гаа илэрхийлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АН бол МАН-ын дайчин туслагч бэлтгэл хүчин мөн гэсэн час хийсэн нийлэлээрээ vvнийг дахин баталж єгсєн Тус нийтлэлийн зєвхєн гарчиг хийгээд эхний ганц єгvvлбэрийг уншихад л vнэнтэй та гар барих болно Тухайлбал Дэр нэгтийн нэр нэг болдог Биднийг сургуульд байхад “Улаан туг залуучууд хоёр ихэр юм Уралдаан ялалт хоёрын нөхөр юм” гэсэн дууг хүчээр цээжлүүлэн дуулуулдаг байж билээ Тэр дууны ая одоо ч цээжинд Гэхдээ “АН МАН хоёр ихэр юм Авлига алдаа хоёрын нөхөр юм” гэж дуулмаар болж байх шиг
2011-10-19