
Энэ оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 4600 тонн үрийн улаанбуудайг газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд худалдахаар болжээ.
Буудайн борлуулалтын орлогоор энэ оны арванхоёрдугаар сард багтаан үрийн улаанбуудайн нөөцийг нөхөн бүрдүүлэх юм.
Нэг тонн үрийн улаанбуудайг 680 мянган төгрөгөөр тооцож, 40 хувийн урьдчилгаатай олгох болсон байна. Түүнчлэн энэ жил улсын хэмжээнд 318 мянган га-д улаанбуудай тарихаар төлөвлөжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ