Ч.Санжаадамба улсын наадмаар ингэж барилдаасай...

МҮБХ-ны 20 жилийн ойн гол арга хэмжээ нь хүчит 512 бөхийн барилдаан байлаа. Улсын баяр наадамд барилддаг тооны бөх анх удаа заланд хүч үзсэн нь энэ барилдааны гол онцлог байсан юм. Өдгөө ид барилдаж буй ихэнх бөхчүүд энэ барилдаанд зодоглосон. Мөн ойрд заланд гараагүй арслан Б.Ганбат, заан Д.Бумбаяр тэргүүтэй олон бөх энэ барилдаанд бяр хүч, бэлтгэлээ шалгасан юм.
Нэр хүнд, чанар чансаагаараа улсын наадамтай дүйцэхүйц энэ барилдаан залуу бөхчүүдийн хувьд өөрсдийгөө нээн харуулах том боломж нь байсан. Тавын даваанд улсын цолгүй найман бөх босч барилдсанаас аймгийн арслан А.Батмөнх, Ш.Жаргалсайхан, П.Бүрэнтөгс, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нар учраагаа даван шөвгөрч, улсын цол авах хэмжээнд хүрснээ харуулсан. Улсын наадмаар эдгээр залуус ингээд тав давчихаад зогсож байвал хэн ч гайхахгүй билээ.
Г.Намсрайжав харцагийн хүү аймгийн начин Н.Батсуурь хэдийгээр шөвгөрч чадаагүй ч улсын цолны босгонд тун ойрхон дөхөж ирсэн гэдгээ бөх сонирхогчдод дахин харуулсан гэдгийг дурдах нь зүйтэй. Тэрбээр гурвын даваанд аймгийн заан Б.Ганзоригтой тунан барилдаж, дөрвийн давааны оноолтоор хүчтэй арслан До.Ганхуягийг хаясан юм. Тавын даваанд боссон улсын цолтнуудын хэн нь ч түүнийг зүрхэлж амлаагүй тунаасан гэдгээс энэ залуугийн хэр хэмжээ харагдах биз ээ. Харин Н.Батсуурь шөвгөрөх даваанд өдрөөс өдөрт бяр хүч нь жигдэрч буй цэргийн арслан Ч.Санжаадамбад бүдэрсэн юм.
Ч.Санжаадамба гэснээс энэ залуу.......................................
Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ