
ОХУ-ын Новосибирск мужийн бизнес эрхлэгчид энэ сарын 14-18-ны хооронд Монгол улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөжээ.Айлчлалын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн нэгдсэн уулзалтыг энэ сарын 15-ны өдрийн 10.00 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах гэж байна. Бизнес уулзалтад барилга, /хурдан баригддаг барилгын төсөл боловсруулах, нийлүүлэх, угсралтын ажлыг гүйцэтгэх/ байгалийн гаралтай, эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүнүүд, арьс ширэн бүтээгдэхүүн, үр тариа, буудай, хүнсний ногоо экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаш бизнес эрхлэгчид оролцох аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ