Э.Ням-Очир мөнгөн медальтай ирэв

img

ОХУ-ын Якутск хотноо болсон тус хотын захирагчийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээс Монголын бөх олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир мөнгөн медальтай ирлээ. Тэрээр 60 кг-ийн жинд зодоглон таван барилдаанд ялаад, шувтаргын даваанд дэлхийн хошой аварга Виктор Лебедевт оноогоор хожигджээ. Манай улсаас оролцсон бусад таван бөх медаль хүртэж чадаагүй байна. Ц.Баатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ