Б.Галаарид: Сэтгүүлч хэлмэгдэж байвал өмгөөлж хамгаална

img

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа. Тэрбээр Монголд цахим сэтгүүл зүйг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож, Бүгдээрээ.мн сайтыг хэсэг нөхдийн хамт үүсгэн байгуулж байсан билээ. МЗЭ-ийн шагналт, “Гэгээн муза”-ийн эзэн,  2006 оны шилдэг арван блогчийн нэг юм. Хэдхэн хоногийн өмнө Японы 1008 оны үеийн зохиолч эмэгтэй Мурасаки Шикүбүгийн “Гэнжийн туульс” романаас сэдэвлэсэн “Эсрэг дурлал” драмын жүжгийг түүнйи зохиосноор УДЭТ-ын тайзнаа анх удаа олны хүртээл болгосон билээ. -Хэдхэн хоногийн өмнө таны “Гэнжийн туульс” буюу “Эсрэг дурлал” жүжиг олны хүртээл боллоо. Дэлхийн анхны роман гэгдэг энэхүү зохиолыг драмын жүжиг болгох санаа хэрхэн  төрсөн бэ? -“Гэнжийн туульс” буюу “Гэнжи моногатари” хэмээх 50 гаруй хөлгөн дэвтэр туульсыг 1008 оны үед Японы зохиолч эмэгтэй Мурасаки Шикүбү (жинхэнэ нэр нь одоо ч тодорхой бус) зохиосон нь өдгөө Японы соёлын үнэт өв гэгдэж байгаа юм. Энэхүү зохиол нь Дэлхийн 30-аад оронд орчуулагдсан бөгөөд  романы тэргүүн дэвтрийг орчуулагч О.Жаргалсайхан 2009 онд монгол хэлээр хэвлүүлсэнээс хойш одоог хүртэл үргэлжлүүлэн хөрвүүлж байгаа. Японы утга зохиолын энэхүү гайхамшигт дурсгалаас сэдэвлэн бичсэн жүжгийг үзэгчдийн хүртээл болгосноороо Монгол-Японы ард түмний хооронд соёлын бас нэгэн гүүр босгож байгаа юм. Энэхүү зохиолоор тайз дэлгэцийн олон  бүтээл хийсэн байдаг. Уран сайхны кино, мөн хүүхэлдэйн кино, дуурь гэх мэтчлэн хийгдсэн байдаг. Уншигчдаас ирсэн санал, найз нөхдийн зөвлөгөөг хүлээн авч энэхүү романыг драмын жүжиг болгох санаа төрсөн.Олон хүмүүсээс санал ирсэн л дээ. Тэгээд л хийчхье хэмээн зориглоод нэгэнт ам гарчихсан учраас зохиолоо гаргасан. Найз нөхөд минь ч гэсэн дэмжиж байсан учраас маш амжилттай болсон гэж бодож байна. Ер нь уран бүтээл хийнэ гэдэг зохиолч, найруулагч, жүжигчид, арын албаныхан гээд л багийн ажил байдаг. Түүнээс биш Галаарид мундагтаа ганцаараа хийсэн юм биш шүү. Сайн уран бүтээлчдийн хүчээр ард түмэнд хүрсэн сайн жүжиг болсон байх гэж бодож байна. -Монголд алдартай туульсууд олон бий. Энэ туульсуудаас драмын жүжиг болгож тавих боломж байгаа юу. -Тухайн үйл явдлаас нь хамаарна. Харин  “Гэнжийн туульс” романы хувьд драмын жүжиг болгох онцлогтой байсан. Жүжигт өгүүлснээр нэгэн хаан шивэгчиндээ хайртай болж, тэдний дундаас нэг хүү төрдөг. Ийм нэгэн дурлалын  гурвалжин үүсчихсэн энэ үйл явдлыг баяжуулсан. Үйл явдал цааш өрнөж, аав, хүү, бага хатан гэсэн  гурван хүний адармаатай хайрын тухай өгүүлдэг. Яг энэ үйл явдлыг оруулаад баяжуулж, зохиолоос бага зэрэг авч ихэнхи хэсгийг нь өөрөө нэмж  оруулсан. “Гэнжийн туульс” роман нь европийн сонгодог зохиол бус Эртний японы сонгодог зохиол байсан нь илүү дөхөмтэй байсан.  Тэгэхээр дорнын ахуй, дорнын соёл, дорнын гэсэн юм бүхэн нь зохиолыг амжилттай  жүжиг болоход нөлөөлсөн гэж бодож байна. - Цаашид жүжгийн зохиол дээр ажиллах бодол бий юу? -Миний гурван зохиол Драмын театрын тайзнаа жүжиг болон тавигдсан. “Эсрэг дурлал” жүжиг гуравдахь бүтээл гэж хэлж болно. 2006 онд “Суудал” нэртэй түүхэн  жүжиг тавигдсан. Энэхүү жүжигт язгуурын монголчуудын тухай өгүүлдэг юм. Мөн 2009 онд “Шар тэнгисийн тарчлаан” нэртэй жүжгийн зохиолыг бичиж байсан. Энэ жүжигт цөлжилт хир хурдтай явагдаж байгааг хөндөж харуулсан. Кино жүжгийн зохиол их эрэлттэй байдаг юм шиг санагдаж байна. Тийм саналууд ч цөөнгүй ирж байгаа. Цаашид жүжгийн болон кино зохиол дээр түлхүү ажиллах болно. Сэтгүүлч хүн бусад мэргэжлийн хүмүүсийг бодвол зүгээр сууж чадахаа больчихдог зуршил бий болчихдог. Тийм болохоор миний хобби ч гэж хэлж болно шүү. /инээв/   -Таны бичсэн зохиолуудыг харахад түүхэн сэдэвтэй зохиолууд ихэнхи хувийг эзлэж байгаа харагддаг? -Хүн өнгөрсөн түүхээ мэдэж түүхээсээ суралцаж байх хэрэгтэй болов уу. Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн амьдрал туулчихсан тэр дунд нь  алдсан оносон олон зүйл байгаа. Тийм ч учраас алдаа байвал түүнийг тойрч гарах хэрэгтэй. Бидний өвөг дээдэс бол их түүхтэй хүмүүс. Тиймдээ ч түүхээ байнга судалж эргэж харж байх ёстой болов уу. Түүх бол хамгийн мэргэн сурах бичиг гэж би бодож явдаг. Ялангуяа сэтгүүлч, зохиолч хүмүүс  эх түүхээ мэдэж байх шаардлагатай. Тиймдээ ч миний зохиолууд дотор түүхийн сэдэвтэй зохиолууд нилээд хувийг эзэлж байгаа болов уу. - Та зохиолч, сэтгүүлчээс гадна Монголын сэтгүүлчдийн эвлэл хэмээх том айлыг авч яваа хүн. Сэтгүүлчид олон нийтэд мэдээллийг олж дамжуулснаараа эрх нь зөрчигдөх тохиолдол гардаг. Энэ талаар таны бодол? -Сэтгүүлчдээс өөрсдөөс нь шалтгаалах зүйл ч бас бий. Тэдний алдаа дутагдалтай зүйл юу вэ гэвэл мэдээллийг цаг хугацаа алдахгүй хүргэж байгаа ч олон эх сурвалжаас зэрэг баталгаажуулж чаддаггүй. Олж авсан мэдээлэлээ баттай эх сурвалжаас  авдаг боловч эргээд эх сурвалж маань үгүйсгэх тохиолдол элбэг байдаг. Тийм учраас мэргэжлийн хувьд өндөр түвшинд ажиллах ёстой. Эрэн сурвалжилах сэтгүүл зүй өнөөгийн нийгэмд маш хурдтай хөгжиж байна. Тэгэхээр эрэн сурвалжлана  гэдэг нь мөрдөн байцаагчтай ижил түвшинд ажиллаж байж баримт нотолгоогоо олж авдаг. Эргээд асуудал үүслээ гэхэд өөрийн олж авсан  нотолгоо  баримтаар өөрийгөө хамгаалах, хуулийн мэдлэгийг эзэмшсэн байхад илүүдэхгүй. Хэн нэгний  алдаа дутагдлыг шүүмжилнэ гэдэг эргээд ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгардаг зүйл. Тийм болохоор анхнаасаа л энэ эрсдэлүүдийг тооцож үзэх шаардлагатай байгаа юм. -Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд сэтгүүлчид хэрхэн хамрагдаж, эрхээ хамгаалуулж, үйл ажиллагаанд нь оролцох боломжтой вэ? -Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь өдгөө 60 жилийн түүхтэй, сэтгүүлчдийн ууган байгууллага. Хуучин социализмийн үед үзэл суртлын зорилгоор сэтгүүлчдийг нэгтгэсэн, намд үйлчилдэг, зохион байгуулалтай байсан нь үнэн. Өнөөдрийн цаг үеийн шаардлага хэрэгцээ нь арай өөр болсон. Харин өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчийн  хувьд бол асуудалд орлоо гэхэд   санхүүгийн хувьд чадавхи муутай,  ямар нэг дэмжлэг туслалцаа бага, эрсдэл ихтэй өмгөөлж хамгаалах хүн хүч багатай байна.  Тиймээс манай байгууллагын зүгээс буруу зөвийг тогтоож, сэтгүүлч хэлмэгдэж байвал өмгөөлж хамгаалах байр суурьнаас хандана. Тэгэхээр энэ хамгааллийг авахын тулд Сэтгүүлчдийн эвлэлдээ элсэж гишүүн болох, татвар төлөх, гишүүнчлэлийн шинэчилсэн бүртгэлд орсон байх ёстой. Манай гишүүн болсноор өмгөөлөл хамгаалал авах боломж бүрдэнэ. Бүх сэтгүүлчид энэхүү эвлэлдээ хамрагдсан гэвэл бас үгүй. Өнөөдрийн байдлаар хэвлэл мэдээллийн байгуулага олширч, цахим мэдээллийн хэрэгсэл хүч түрэн орж ирж байна. Тиймээс нийт хичнээн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгааг тодорхой гаргах хэрэгтэй. Ирэх жилийн гуравдугаар сарын 6-нд Монголд үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жил болох байгаа. Энэ жилийг угтаж, олон ажлууд хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, сэтгүүл зүйн гол гол үйл явдлууд, бахархах ёстой хүмүүс зэрэг энэ бүхнийг оруулсан мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг харахад бага мэт боловч маш чимхлүүр ажлуудыг хийнэ. -Жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг. Сэтгүүлчдийн хувьд чухал баярын нэг. Тэгвэл энэ өдөр сэтгүүлчдийн эвлэлээс ямар ажил зохион байгуулах вэ? -Энэ өдөр сэтгүүл зүйд тулгарч байгаа асуудлаа ярьдаг өдөр байгаа. 1991 он НҮБ -ийн санаачлагаар анх тэмдэглэж ирсэн. Түүнээс хойш жил бүр тэмдэглэж ирсэн. Тухайн  жил ямар сэдвээр ярилцах вэ гэдгийг жил бүр зарладаг. Энэ жилийн тухайд бол “Шинэ дуу хоолой” хэвлэлийн эрх чөлөө нийгмийн талд нөлөөлөх нь гэсэн сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ ч утгаараа “Монголын сэтгүүлчдийн эвлэл”, “Глоб энтернэйшнл” ТББ, “Монголын хэвлэлийн хүрээлэн” хамтран дугуй  ширээний ярилцлага зохион байгуулсан. Энэ хуралд НҮБ-ийн Суурин төлөөлөгчийн газар, Ази номхон далайн бүсийг хариуцсан ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцсон байгаа. Энэ дугуй ширээний ярилцлагын сэдэв нь “Шинэ мэдээллийн хэрэгсэл” буюу “New Media” мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сайтууд бусад мэдээллийн хэрэгслүүдийн  тухай, тэдэнд ямар бэрхшээлүүд байна, мэдээллийн аюулгүй байдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх тухай ярилцсан. Энэ асуудал нь энэ жилийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн гол арга хэмжээ юм. Нийт хэвлэл мэдлээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа нийт сэтгүүлчиддээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Та бүхний үг нь хурц үзэг нь мэргэн байх болтугай хэмээн танай сайтаар дамжуулан хүргэж байна. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bobo:
setguulch nar nom unshdaggui bas ih buduuleg yach ch avirlaj boldog bas tednii erh gej baidag hogoo hund erh gej baidaggui gej zaalgadag yum bishuu
2012-09-23
admind:
chi sain ajillaj bnaa te setgegdel ustgaal utsaa uldeecheerei chamaig zariin sonind avnaa
2012-05-04
FUCK:
Ta нар сэтгэгдэл усгахаа болиоч хулчгаруудаа
2012-05-04
asuuya:
setguulchid mongonii hamelon . ted mongo ogch bval heniig yug hairlahgui gujirdej chadna .setguulchdiig hamgaalj bgaa yum bol setguulchdiin gujir gutgelgeer hohirch bgaa huniig hen hamgaalah be ?setguulchid hunii ner hundiig mongonii toloo unagaadag. .huniig ner hundiig unagaaj gujirdej bhdaaa aimaar tom asuudal bolgochihood uuchlal guih bolohooroo jijghen hen ch anzaarahgui gazar anduural bna gd ongodog shde . setguulchdiin es zui gej bdaggui . dandaa mongonii toloo ulangassan luivarchid . nuuree nuusan luivarchid. harin ch setguulchded hatuu es zuig barimtluulah heregtei.ard tumniig unen zob medeeleleer hangah bish harin oorsdiin erkh ashgiin toloo ,avsan mongoniihee tolooo ard tumniig buruu medeeleeleer hangaj buhimduulj bna
2012-05-04