Ган үзэгтнүүд хамгаалалтын хантааз, малгайтай боллоо
Өнөөдөр олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг угтан өнөөдөр “ Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”-ийн байрандаа ерөнхийлөгч Б.Галаарид сэтгүүлчдийг хүлээн авсан юм. Энэ үеэрээ салбартаа тэргүүлж яваа сэтгүүлчдийг шагнаж урамшуулсан. Энэхүү өдөр нийт сэтгүүлчдийн хүнд хөдөлмөрийг үнэлэх зорилгоор зарим нэг байгууллагууд болох “ББМН” ХХК-ийн хамт олон дуулга бэлэглэсэн бол мөн Монгол Газар ХХК-ийн сум нэвтэрдэггүй хантаазыг хэвлэл мэдээллийн ажилтнуудын ажлыг өндрөөр үнэлэн бэлэглэсэн билээ. Уг хантааз нь дөрвөн кг жинтэй аж. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тус компаниуд хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй нийт сэтгүүлчдийг хамгаалалтын малгай хэрэгслээр хангахаар болсноо энэ үеэр мэдэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ