
Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын II уралдаан энэ сарын 7-10-ны хооронд болох гэж байна.
Хөгжимчид ятга, лимбэ, ёочин, морин хуур, шанз, хуучир, эвэр бүрээ гэсэн долоон төрлийн хөгжмийн зэмсгээр үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмүүдийг эгшиглүүлж, ур чадвараараа өрсөлдөх юм байна.
Хоёр шаттайгаар зохион байгуулагдах энэхүү уралдаанд 104 хөгжимчин оролцох аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ