Шууд телевизээс төрсөн ган үзэгтэн

img

Монголын сэтгүүлчдийн эвлэлээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан салбартаа манлайлж, олон жил ажиллан, үгийн уран, үзгийн хурцаар Монгол орныхоо түүхийг бичилцэж буй сэтгүүлчдийг шагнаж урамшуулсан. Шууд телевизийн спортын албаны сэтгүүлч Б.Эрдэнэбат маань тэдний дунд багтаж "Ган үзэгтэн" шагналаар энгэрээ мялаасан юм. Мөн ТВ-9 телевизийн сэтгүүлч  Н.Саранчимэг, “Ардын эрх” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга А.Алтантуяа, Нийгэм, соёл, шуурхай мэдээллийн албаны дарга Л.Нарантөгс, тоймч Ж.Нямсүрэн нар тус тус Хэвлэл, мэдээллийн салбарын тэргүүний ажилтан  цолоор шагнагдсан. Ийнхүү хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө өдрөөр эрхэм хүндтэй шагналаар хүртсэн нийт сэтгүүлчдэдээ баяр хүргэе. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Спортын сэтгүүлч нь энэ шүүмжлэлд нь ямар хамаатай юм эргүү минь
2012-07-02
Худалч:
Шууд ард түмнийг хагалган бутаргагч бас мөнгөөр худалдагдсан
2012-05-04