
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүү хар тамхи зөөвөрлөсөн, бусдад дамжуулсан хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо.
Шүүх хурлаас түүнд анхан шатны шүүхээс оноосон чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ялыг хэвээр үлдээлээ.
Түүнийг 43 капсул буюу 0.523 кг героиныг хууль бусаар олж авч, хадгалан, улмаар борлуулах зорилгоор бусдад дамжуулсан хэрэгт буруутгаж ийнхүү яллаж байгаа билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ