Тоног төхөөрөмж гардуулж өглөө

img

Архивын Ерөнхий газраас орон нутгийн архивын  үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж 9,5 сая төгрөгийн үнэ бүхий/сервер компьютер, персонал компьютер, сүлжээний свитч, тог баригч, принтер, зөөврийн хатуу диск, скайнер/ техник хэрэгслэлийг гардуулан өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр Нийслэлийн архивын газарт боллоо. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газраас “Төрийн архив, албан хэрэг xөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”, “Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ”-ний хүрээнд болж байгаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ