
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёрдахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласан. Энэхүү арга хэмжээний хүрээнд аж ахуй нэгж, албан байгууллага болон хувь хүмүүс мод ихээр тарьж хот цэцэрлэгжүүлэлтэд нөлөөлөх болсон. Түүнчлэн ард иргэд тарьсан модоо гурван жил арчилж ургуулсныхаа дараа тухайн газраа өмчлөх эртэй болжээ. Хот цэцэрлэгжүүлэлтэд Сибирийн шинэс, гацуур, азийн монос, час улаан долоогоно, үрэл мод, тэхийн шээг, үхрийн нүд, сибир гүйлс, лавр навчит улиас, шар хуайс, улиангар, боролзгонг тарихад тохиромжтой гэнэ. Эдгээр нь үхрийн нүд 2500-3000, чацаргана 2500-3500, үрэл 2500, монос 2500-3000, долоогоно 2800-3500, нохойн хошуу 2500, тэхийн шээг 2500, хайлаас хоёр наст 850-1000, шархуайс 2000-2500, улиас 2000-2500, гүйлс 2500-3000, бүйлс 2500-3000, бургас 1500-2000, интоор 2500-3500, саваа мод 1500-2000, шинэс 15 нас хүртлэх 15000-35000, Нарс 15 нас хүртлэх 25000-35000, голт бор 2500-5000, агч 3500-5000, тошлой 2500 төгрөгийн үнээр тус тус гадуур худалдаалагдаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ