Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

img

Баруун зүгийн нутгаар үүлшинэ, нутгийн баруун хэсгээр түр зуурын  бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 6-11 метр, зарим газраар зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.   УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ