
Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийн амралтын өдрийг “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгохоор тогтсон билээ. Энэ удаагийн “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” энэ сарын 05-нд тохиох юм.
Энэ оныг МУ-ын ЗГ-аас “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор бүх нийтийн хөдөлмөрийн өдрийг “Өрхийн хөгжлийн төлөө хамтаа” уриан дор зохион байгуулахаар уриалга гарган төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд, төрийн бус байгууллагуудад хүргүүлсэн байна. Энэхүү уриалгыг дэмжин зарим байгууллагуудаас хийх ажлын төлөвлөгөөг ирүүлээд байгаа юм. Тухайлбал, Иргэний нийгмийн байгууллагууд орон нутагт байгууллагынхаа орлого багатай өрхийн амьжиргааг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх, орлого багатай иргэдийг ажлын байраар хангах, нийтийг хамарсан бүтээлч ажлуудыг зохион байгуулахаа мэдэгджээ.
Мөн тус яамнаас өнгөрсөн жил “Гэртээ харих зам буюу Орцны гэр бүл” төслийг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд орцны гэр бүлийг орон сууцжуулах болсон юм. Иймд маргааш уг төслийн орон сууцыг барих шав тавих ёслол болно. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн барилгын ажлын шавыг тавих юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ