"Цагдаа"-г хэлэлцэв

img

Ерөнхийлөгчийн Тамгын газар “Цагдаагийн албаны тухай” болон “Цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг “Иргэний танхим”-д өнөөдөр зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг хэлэхдээ “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа 2010 онд шинэчлэн батлуулсан. Түүний хэрэгжилтийг хангах бүтэц, тогтолцоог бий болгох хүрээнд ажлын хэсгийн боловсруулсан “Цагдаагийн албаны тухай” болон “Цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ чиглэлийн шинэчлэл удаашралтай байгаагаас шийдвэрлүүштэй асуудлууд хуримтлагдах боллоо. Цагдаагийн байгууллага, цагдаа улстөрөөс хараат бус үйл ажиллагаа явуулах эдийн засаг, эрх зүйн үндсийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм” гэж тэмдэглэлээ. Улсын ерөнхий прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан Улсын ерөнхий прокурорын туслах Г.Эрдэнэбат Цагдаагийн албаны тухай хуулийн үзэл баримтлалыг, хуульч Ж.Ганбаатар Цагдаагийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулав. Хуулийн үзэл баримтлал, төслийн талаар хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хэлэхдээ “Хуулийн нэрийг  заавал цагдаагийн гэлгүй нийгмийн хэв журмыг сахиулах гэмээр юм байна. Ингэснээр заавал хоёр биш нэг хууль гаргаж болно. Бас иргэдээс эхлээд бусад оролцоог хангахад илүү зохистой байх болно. Эдгээр хуулийн төслийг дагуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хуулиудын төсөлд иргэдээс гадна эрдэмтдийн саналыг авах нь чухал. Цагдаагийн алба хаах насыг 45 гэж хязгаарласан байна. Энэ нь бүх салбарт ажилд ороход ялгаварлагддаг нас. Ажил гүйцэтгэх ийм оргил насанд нь халах зохисгүй. Халлаа гэхэд иргэншүүлэх, өөр ажилд орох нөхцлийг бүрдүүлж эртээс сургалтад хамруулахыг төсөлд заах хэрэгтэй. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгох нь зөв. Энэ нь тийм их мөнгө биш. Өнөөдрийн ханшаар 40 гаруйхан сая төгрөг болж байна. Цагдаагийн албаны олон зүйлийг журмаар зохицуулж байна. Тиймээс тэдгээрийг баталгаажуулах үүднээс хуульчилж өгөх нь илүү зохистой. Одоогийн хуульд олон эрх, үүрэг заасан ч түүнийгээ яаж хэрэгжүүлэхийг тусгаагүй байдаг. Бас бусад хүчний байгууллагуудтай харилцан яаж ажиллах нь хуульчлагдаагүй. Үүнээс болж өөр өөрийн хууль, журмаар ажиллаж, үйл ажиллагаагаа нь авцалдаагүй байдгаас иргэд шүүмжилж, байна. Муу нэр их сонсож байна. Цагдаагийн нийгэм, эдийн засгийн баталгааг улсынхаа эдийн засгийн чадавхтай нягт уялдуулах учиртай. Одоо мөрдөж буй хуульд заасан зүйлүүд ингэж чадаагүй учраас хэрэгждэггүй. Цагдаагийн ажиллах нөхцлийг хангахад хамгийн их анхаармаар байна. Орон тоог ч Засгийн газраас баталсан нормативаар болгох хэрэгтэй. Орчин үеийн техник, технологийг өргөн хэрэглэх, албан хаагчдын тэдгээртэй харьцах чадавх, боловсролыг дээшлүүлэх сургалт тогтмол явуулдаг болмоор байна. Цагдаагийн байгууллагын эрхэм зорилгыг дахин тодорхойлж түүндээ хуулийн төслөө нийцүүлэх, үйл ажиллагаанд нь олон улсын стандартуудыг жишиг болгох, олон нийтийн хяналт тогтоох, албадлагын үүрэг гүйцэтгэхдээ бусдын эрхийг зөрчихгүй байх зохицуулалтыг тусгах, төрийн албаны болон бусад хуультай давхацсан зүйлийг хасах, хэрэгтэй” гэхчлэн олон санал  хэлэв. Хэлэлцүүлгийг хааж Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг хэлэхдээ “Хуулиудыг баталснаар бүх асуудлыг шийдэхгүй. Гэхдээ төр хүчний байгууллагуудын ажиллах нөхцлийг хангах, салбарын хуулийг бусад хуулиудтай уялдаатай болгох, үйл ажиллагааг нь нарийвчлан тодруулж хуульчлахад ажлын хэсэг анхаарна байх. Хүн төвтэй нийгэм рүү явж байгаагийн хувьд хэн нэг даргын журмаар бус хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг байх ёстой. Энэ бол хамгийн анхны хэлэлцүүлэг. Та бүхний саналыг бид бичиж авч байгаа. Бидэнд бичгээр ч саналаа ирүүлж болно. Бүх саналыг судлан тусгана” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бас нэг нууц авилгалын архаг гэмт хэрэгтэн чинь Элбэгдорж гэсэн шүү дээ.
2012-05-06
Нууц авилгалын загалмайлсан хөгшин чөтгөр Нямдорж олон жил хууль завхруулсан, муу цоорхой хуулиа өөртөө ашигтайгаар зассан, ГОК-т олон удаагийн үйлдлээр маш их бараа шахаж олон зуун саяаар нь мөнгө завшдаг байсан, ЦХК-ын Балбар гэгч луйварчинтай хамтарч Хятадын олон зуун саяар тоологдох бохир мөнгө угаадаг байсан, МСS-ээс олон сууц, хаус авилгалд авсан, нутаг усныхаа тоодгоруудаар өөрийгөө тойрон хүрээлүүлж олон арван шударга иргэдийг хэлмэгдүүлсэн, нууц болон ил эхнэрээрээ олон арван саяын завшилт үйлдүүлсэн гэмт хэрэгтэн шүү дээ. Дээр нь С. Баяр, Сү. Батболд мэтийн луйварчидын гэмт хэрэг гэж их юм бий дээ
2012-05-06
Jack:
Er ni zov shuu tsagdaagiin bolovson huchnii surgaltiig saijruulah heregtei. Yalanguya suuliin ueiin tehnik tehnologiin buren medlegtei bolgohgui bol mordon baitsaagchid ni tseej bichig bichih, toloologch nar ni eldev yanzaar hun daramtlah, tsagdaa nar ni hun zodoj deerelhehees oor zuil chadahaa bsan yum. Tsagdaa dotroo yamar ch shinechlel gej bhgui bugd darga nariinhaa daranguilal dor ajil uureg ni yavagdaj bdag yum shdee. Dargiinhaa huuli bus zuiliig medseer bj heleh erh bdaggui l bhgui yu
2012-05-04
Нууцаар авилгал, хахууль авагч, өнчин хүүхдүүдийн хандивын мөнгийг завшигч банк дампууруулагч Элбэгдорж тонил. Дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд бодоод ч хэрэггүй. Шууд төв аймгийн чангаланд сууна.
2012-05-04