“НВЦ” ХХК Пилгрим Прайд корпорацийг Монголд төлөөлөх бүрэн эрхтэй боллоо
Тахианы махны хэрэглээ сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд төдийгүй манай улсад ч эрс нэмэгдэж байна. Хүн төрөлхтөн өдөр ирэх тусам хонь, үхрийн махнаас бага багаар татгалзаж, өөх тос багатай уургийн агууламж өндөр тахианы мах хүнсэндээ хэрэглэх нь ихэслээ. Гэхдээ бид чанарын шаардлага хангасан тахианы мах, махан бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэж байна уу. Энэ эргэлзээтэй асуудал болоод байгаа юм. Урд хөршөөс ирж буй тахианы мах болон махан бүтээгдэхүүний ихэнх нь ямар нэгэн химийн бодистой тэжээлээр тэжээгдсэн тахианы мах байдаг гэдгийг холбогдох газрын албан тушаалтнууд хүртэл баталдаг.
“НВЦ” компани “Пилгрим прайд” корпорацийн албан ёсны дистрибьютер болов
Тэгвэл та бид дэлхийн нийтэд танигдсан тахианы махаараа алдартай АНУ-ын “Пилгрим прайд” корпорацийн үйлдвэрээс гарч буй шинэхэн тахианы махыг хүнсэндээ хэрэглэх боломжтой болжээ. Арван таван жилийн турш тахианы мах, махан бүтээгдэхүүн, тахианы өндөгний үйлдвэрлэл, худалдаа эрхэлж байгаа “НВЦ” компани “Пилгрим прайд” корпорацийн албан ёсны дистрибьютер боллоо. “Пилгрим прайд” корпораци нь АНУ-д 1946 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн одоо 56 мянган ажилтантай бөгөөд жилдээ 7.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг 95 оронд экспортолж байна. “НВЦ” компани “Пилгрим прайд” корпорацийн албан ёсны дистрибьютор болсныг баталгаажуулан хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ажил өнгөрсөн бямба гаригт болсон юм. Уг арга хэмжээнд “Пилгрим прайд” корпорацийг төлөөлж олон улсын худалдаа хариуцсан захирал Charles von der Heyde болон ази талын борлуулалт хариуцсан менежер Ting Song нар оролцов. Харин “НВЦ” компанийн захирал Б.Цэрэндаваа хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.Үйлдвэрээс шууд та бүхний гарт
“Пилгрим прайд” корпорацийн олон улсын худалдаа хариуцсан захирал Charles von der Heyde-тай ярилцлаа. -Монголчуудад тахианы мах нийлүүлэх гэж байна. Энэ талаар яриагаа эхлэх үү? -Монголд ирээд сайхан байна. Цэлгэр уудам нутагтай ард түмэнд нэрийн бүтээгдэхүүнээ хүргэх гэж байгаадаа таатай байна. Манай корпораци дэлхийн олон оронд нэрийн бүтээгдэхүүнээ экспортолдог. Монголчуудад чанартай тахианы мах махан бүтээгдэхүүн хүргэх гэж байна. Цаашид “НВЦ” компанитай хамтарч олон ажил зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. -Үнийн хувьд зах зээлийн үнээс хямд гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? -Үйлдвэрээс гараад шууд хэрэглэгчдэд хүрч байгаа болохоор үнийн хувьд хямд гэж ойлгож болно. НВЦ компани нь манай корпорацийн албан ёсны дистрибьютор болсноор тахианы мах, махан бүтээгдэхүүнийг дундаа ямар нэгэн шат дамжлаггүйгээр үйлдвэрлэгчээс шууд Монголын зах зээлд нийлүүлэх боломжтой болсон гэв. Энэ үеэр Ази талыг хариуцсан менежер Ting Song “Азийн иргэд сүүлийн жилүүдэд тахианы мах хүнсэндээ хэрэглэх нь нэмэгдэж байгаа. Монголчууд ч гэсэн сүүлийн жилүүдэд тахианы мах хэрэглэх болжээ. Монголд дэлхийн тэргүүлэгч тахианы мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Пилгрим прайд” корпорацийн бүтээгдэхүүн хүрч байгаа нь сайшаалтай зүйл болж байна” гэв.Хүнсний захууд болон дэлгүүрээс авах боломжтой
Өчигдрийн байдлаар гэхэд үхрийн мах килограм нь 9500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин НВЦ компанийн борлуулж буй “Пилгрим прайд” корпорацийн тахианы мах үүнээс 3 дахин хямд үнэтэй байна. Уншигч та дэлхийд алдартай корпорацийн тахианы махыг хаанаас худалдаж авах вэ? гэж асуух байх. Тэгвэл хүнсний томоохон захууд болох “Нарантуул”, “Бөмбөгөр” “Барс” захууд мөн супермаркет, дэлгүүрүүдээр түүнчлэн Эрдэнэт, Дархан зэрэг хотуудад худалдаалагдаж байгаа ажээ. Энэ талаар “НВЦ” ХХК-ий Худалдаа үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Мөнхбатаас цөөн асуултад хариулт авлаа. - “Пилгрим прайд” корпорацийн тахианы мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрээс нь шууд иргэдэд хүргэж байгаад юуны өмнө баяр хүргэе. Тахианыхаа махыг хаана хаана борлуулж байгаа вэ? - Манай компани 15 жилийн турш өндөг, тахианы мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа эрхэлж байна. Тэр ч утгаараа АНУ-ын “Пилгрим прайд” корпорацид тахианы мах, махан бүтээгдэхүүнийг албан ёсоор худалдаалах хүсэлт тавьсан юм. “Пилгрим прайд” корпораци бидний тавьсан саналыг хүлээн зөвшөөрлөө. Ингэснээр бид чанарын шаардлага хангасан дэлхийн брэнд тахианы мах хүнсэндээ хэрэглэх боломжтой болж байна. Манай компаниас “Оюу толгой”, “Энержи ресурс” гэх мэт уул уурхайн томоохон компаниуд тахианы мах худалдаж авах гэрээ хийж байна. Хэрэглэгч та бүхэн хамгийн ойрхон хүнсний дэлгүүр болоод томоохон захуудаас худалдаж авах боломжтой байгаа. Мөн Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад мах махан бүтээгдэхүүн худалдаалах сүлжээ дэлгүүрээ нээсэн. Нэг сард монголчууд 750 тонн тахианы мах хүнсэндээ хэрэглэж байна гэх судалгаа бий. Э.Хүрэлбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ