Цэц, СЕХ-ны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагт Төрийн ордны “А” танхимд болно. Уг хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай санал, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм.
Мөн 11.30 цагт Төрийн ордны “Б” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана. Энэ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм байна.
Эдгээр байнгын хороодын хуралдааны дараа УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ