НИТХ-ын сонгуулийн товыг зарлана

img

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар дараахи асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; 
  • - Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна.
Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • - Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.ГАНБЯМБА танилцуулна.
  • - Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.СЭДВАНЧИГ танилцуулна.  
Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; - Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Н.ХҮРЭЛБААТАР танилцуулна.  
  • - Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна.  
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • - Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.  
  • - Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАЛДАН-ОЧИР танилцуулна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Агаарын тухай, Ойн тухай, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Амьтны тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • - Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.АЛТАНГЭРЭЛ танилцуулна.
  • - Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна.
Бусад.

НЭГДСЭН ХУРАЛДААНААР ЭЦСИЙН НАЙРУУЛГА СОНСОХ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

  • "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай" Улсын Их Хурлын тогтоол.
15.00 цагаас:
  • Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл /үргэлжилнэ/.
С.Жигүүр    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ