Багачууд замын хөдөлгөөний мэдлэгээрээ өрсөлдөж байна

img

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд зохион байгуулагддаг “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн Сүхбаатар дүүргээс эхэлсэн билээ. Тус дүүргийн 23 цэцэрлэгийн 250 гаруй хүүхэд багачууд замын хөдөлгөөний мэдлэг, ур чадвараа сорьж 75 дугаар цэцэрлэг тэргүүн байр эзэлж, 42, 36 дугаар цэцэрлэг удаалжээ. Харин өчигдөр Баянгол дүүргийн цэцэрлэгүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн эхлээд байна. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж дүнгээ гаргах юм. Зургаан дүүргээс шалгарсан багууд энэ сарын 11-нд өрсөлдөж, нийслэлийн цэцэрлэгүүдийн шилдэгээ тодруулах аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ